Focus

Зам тээврийн ослоос сэргийлээрэй

Төв аймгийн Мөнгөнморьт сум “Баруун бүрхийн даваа гэх газарт 2023 оны 07-р сарын 12-ны шөнө 02:00 цагийн үед “Toyota Crown” маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч 2 хүний амь нас хохирч зорчигч 2 хүн гэмтсэн зам тээврийн осол бүртгэгдэж, Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Сэрэмжлүүлэг

1. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх.

2. Таны зорчиж явах тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол Та өөрийн болон бусад хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс шаардлага тавьж, замын хөдөлгөөнд оролцох үйлдлийг таслан зогсоох.

3. Жолооч ядарсан үед, эсхүл хүний биемахбодийн анхаарал хэт сулардаг, нойрмоглож, үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар авто машин барихаас татгалзаж, эрсдлийг зөв тооцож амрах.

4. Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдалд зөв тохируулан, хурд хэтрүүлэхгүй, яарахгүй анхаарал болгоомжтой зорчих. Та уралдаанд оролцоогүй, хэт хурдан явж ирэв үү гэж биш “Сайн явж ирэв үү” гэж асуудаг.

5. Жолоочийн анхаарлыг сарниулах гар утас, дүрст бичлэг хэрэглэхгүй байх. Нэг секунд анхаарал сарнихад 10 метрээс дээш газрыг туулчихсан байдаг гэдгийн анхаар.

6. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж байх. Үүнд: Тормос, гэрэл дохио, дугуй, хөдөлгөөн үйлдэхэд эрсдэл учирч болзошгүй бусад гэмтэл бий эсэх. /Муу дугуйтай бол зуны улиралд явдал дундаа бууддаг, гол ус, тогтсон шавар, усаар гарсан тохиолдолд тормос мууддаг гэдгийг анхаар.

7. Хөдөлгөөн үйлдэхээс өмнө тээврийн хэрэгслийн эргэн тойрныг бүрэн шалгаж хэвших. Үүнд: бага насны хүүхэд машины ард, урд талд нуугдаж тоглож байгаа эсэх, ялангуяа хөдөө орон нутгийн бага насны хүүхэд машин сонирхох, сүүдэр бараадах, тэр бүр авто машинтай ойр байддагүй тул хотоос ирсэн машины эргэн тойронд сонирхох, тоглох эрсдэл өндөр тул анхаарах.

8. Хөдөө орон нутагт зорчих замын эвдрэл, гэмтэл, үер ус, замын саад тотгор эрсдлийн нөхцөл байдлыг урьдчилан тооцох, зөв сонгох. Заримдаа тойруу ч гэсэн эрсдэл багатай замыг “Цагааг зам” гэдэг дээ. Ийм зам сонгосон нь дээр.

9. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, сурч дадлагажаагүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх. Замын хөдөлгөөний дүрэм бол Дураар аашлах тоглоомын дүрэм биш Амьдралын дүрэм буюу амьд явах, эрүүл явах дүрэм гэдгийг ямагт санаж явах.

10. Олноороо хөөрч баярлаж явахдаа авто машины цонхоор биеэр ил гарах гэх мэт зориулалт бус үйлдэл нь “Олон хавар нэгэндээ” гэдгийн адил хэлж ирдэггүй хийсч ирдэг гэнэтийн үхэл дагуулж болзошгүйг анхаар.

11. Зориулалтын бүсийг жолоочоос гадна, урд, ард сууж яваа зорчигч мөн зүүж явах нь амь насыг тань хамгаална.

12. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд ард талд бэхлэж суулгах заавартай. Ихэнх тохиолдолд жолоочийн хажууд бага насны хүүхдийг тэвэрч, мөн цонх онгойлж явах нь гэнэт осолд тухан хүүхэд хамгийн түрүүнд шидэгддэг тохиолдол их байгааг анхаарах зэрэг замын хөдөлгөөний бүхий л дүрмийг амьдралын дүрэм болгож хэвшээрэй.

Эх сурвалж: ТЦА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version