Азийн сайд нарын бага хурал “Бэсрэг наадам”-аар өндөрлөлөө
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал энэ сарын 3-6ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн Азийн сайд нарын бага хурал нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг батлан гаргаснаас хойш Ази, Номхон далайн бүс нутагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа аж.
Хурлын үеэр “Сендайн хөтөлбөр”-ийн эхний хоёр жилийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй олон асуудлаар зөвлөлдөж, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон санал зөвлөмжийг гаргасан юм. Баасан гарагийн үдээс хойш Бага хурлын зочдод зориулсан “Бэсрэг наадам”-ыг Чингисийн хүрээ амралтын газарт зохион байгуулснаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” өндөрлөсөн билээ.
П.Нарандэлгэр