атүтВидеоНийгэмФото сурвалжлага

“Даатгалтай зорчигч – Суудлын бүс” шугам замын хяналт шалгалт хийлээ

Монгол улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Welcome to Mongolia” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах орон нутгийн замд тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр АТҮТ болон зорчин явагчын гэнэтийн ослын даатгалын зуучлагч Нэшнл эжэнси компанитай хамтран “Даатгалтай зорчигч – Суудлын бүс” шугам замын хяналт шалгалтыг 2023.07.03-06 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ өдрүүдэд АТҮТ ТӨҮГ-ийн Авто тээврийн байцаагчид орон нутгийн замд зорчиж буй улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл, жуулчин тээврийн хэрэгсэл, хувийн тээврийн хэрэгслүүдийг шалган хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, жолооч зорчигчдын анхаарах зүйлсийг таниулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Мөн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан суудлын бүсээ бүсэлсэн зөрчилгүй жолооч, зорчигчдыг хийлдэг дэр, Монгол орны тухай 8 орны хэл дээр бичигдсэн танилцуулга бүхий түлхүүрийн осор зэргээр урамшуулсан юм.

1 / 9

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version