НийслэлFocus

ШУУРХАЙ: Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийлээ

Нийслэл хотод үүссэн нөхцөл байдлаас үүдэн авч хэрэгжүүлж буй Шуурхай ажиллагааны хүрээнд хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 702 дэд өртөөнд холбогдсон 29913 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасаллаа.

УБЦТС ТӨХК 7 сарын 06-ны 09:00 – 20:00 цагийн хооронд нийт 213 хүн, 9 механизм, 32 авто машинаар үүрэг гүйцэтгэж байна.

Томоохон хүрээний таслалтуудын байршил:

1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;

2. БЗД-ийн Натур, С-Оутлетс орчмоор;

3. СБД-ийн 1-р хороо Тээврийн цагдаагийн газар орчмоор, Коёото 32-35-р байр;

4. ХУД-ийн Алтай хотхон, Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон;5. СХД-ийн 26-р хороо Баянбулагийн гудамжууд.

Усыг соруулж, аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд залгахад бэлэн байдалд ажиллаж байна.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version