Чөлөөт цаг

Наадмын тасалбарыг 189 жуулчны компанид хуваарилна

Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар эрэлттэй байдаг. Тиймээс захиалгын хүсэлтийг 2023 оны зургаадугаар сарын 21-30-ны хооронд Нийслэлийн аялал жуулчлалын газар бичгээр болон цахимаар хүлээн авсан байна. 

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбооны хамтарсан ажлын хэсэг долоодугаар сарын 3-4-ний өдрүүдэд ажиллаж суудал хуваарилалтыг хийж дуусгажээ. 

Энэ жил Шадар сайдын ажлын алба, жуулчдад зориулсан наадмын 1772 ширхэг тасалбар төлөвлөжээ. Энэхүү тасалбарыг нийт 189 жуулчны компанид хүсэлтийнх нь дагуу аль болох хүртээмжтэйгээр хуваарилан олгож буй гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version