ХАА-н салбарFocus

Тариалалт 9.7 мянган га талбайгаар нэмэгджээ

Засгийн газрын хуралдаанаар 2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын Их хурлаас батлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа -2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурлан 2023 оны зорилтоо тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулан газар тариалангийн салбарыг нэгдсэн удирдлагаар  хангаж, хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулан ажиллалаа.

Энэ жилийн хувьд 4, 5 дугаар саруудад хүйтэн сэрүүн, хөрсний дулаан үр суух гүндээ нэмэгдэхгүй, дулааны хангамж дутагдалтай  байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс арай хожуу эхлэж 05 дугаар сарын 15-наас жигдэрснээр урьдчилсан байдлаар 334.7  мянган га-д улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.6 мянган га-д тариалалт хийгээд байна.  Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулан үзэхэд нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га талбайгаар нэмэгдсэн.

Хаврын тариалалтад 3730 трактор, үр тарианы 2700 үрлүүр, төмс, хүнсний ногооны 460 үрлүүр, хөрс боловсруулах хөдөө аж ахуйн машин 4820 ажиллаж техникийн парк ашиглалт, бэлэн байдлыг 86 хувьд хүргэснээр тариалалтын ажлыг технологийн хугацаанд буюу 17-25 хоногт багтаан гүйцэтгэв.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 313.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 93.5 хувь буюу 292.6 мянган га талбай хээрийн соёололтоор сайн үнэлгээтэй гарсан байна. 

Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 152.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгдээд байна.    

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version