Орон нутагFocus

Зүүн бүсийн авто замуудад шалгалт хийв

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газраас 2023.07.04-07.07-ны өдрүүдэд зүүн бүс буюу Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр хэрэгжиж буй авто зам, замын байгууламж, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалт, шинэчлэлт, ээлжит засвар, урсгал засвар, арчлалтын ажилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна. 

Удирдамжийн хүрээнд Улаанбаатар-Өндөрхаан,  Өндөрхаан-Чойбалсан, Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх хатуу хучилттай 52.5 км, Дадал сумын төвийн 3.5 км хатуу хучилттай авто зам, Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км авто замын үргэлжлэл, багц 2 дугаар хэсгийн 62 км хатуу хучилттай авто замын шалгав.

Мөн Батширээт сумын Бархын голын 121.36 у/м төмөр бетон гүүр, 1.2 км хайрган хучилттай авто зам, Норовлин сумаас Дорнод аймгийн Баян-Уул чиглэлийн 68 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажилд холбогдох хууль тогтоомжод нийцүүлэн гаргасан, дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хяналт тавин ажиллах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version