Нийгэм

Иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлбэ гол далангаа даван хальж, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн “Улаанбаатар Буян” компанийн байрлаж буй хэсэг усанд автсан нөхцөл байдалтай газар дээр нь ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ голын зүүн талын хэсэгт байрлах 30 гаруй орон сууцны барилгын зоорийн давхар бүхэлдээ усанд автаж, Онцгой байдлын байгууллагаас 01:00 цагаас эхлэн тухайн байршилд амьдардаг оршин суугчдад сэрэмжлүүлэг мэдээг хүргэж, зоорийн давхарт байсан автомашинуудыг татан гаргах, иргэдийг аюулгүй газарт хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 240 гаруй ажилтан, алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр далангийн суваг шуудууг өргөтгөх, үерийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version