НийслэлFocus

Таван байршилд замын хөдөлгөөнийг түр хаалаа

Нийслэлд сүүлийн өдрүүдэд бороо үргэлжлэн орж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс буюу 7 дугаар сарын 5-ны 00.00 цагаас эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг хаах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс “Нарны зам”-ын уулзвар хүртэл,
  • “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас “Хүннү”-гийн гудамж хүртэл,
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас “Нарны гүүр”-ний уулзвар хүртэлх;
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нийслэлийн “Өргөө” амаржих газрын уулзвараас мөн “Нарны зам”-ын уулзвар хүртэлх;
  • Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хааж буйг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version