МГБССНFocus

Солонгосын төлөөлөгчид Монголд зочилж байна

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН), БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэг хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын төлөөлөгчид 7 сарын 3-наас 7 сарын 7-ны хооронд Монгол улсад зочилж байна.

Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ли Сам Сик, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Су Жун Э, Жеонбук салбарын захирал Квон Ө Со, Улсан салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Ким Ён Сук, Геонги салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн хөтөлбөрийн менежер Ли Чун Ми болон Ханьяанг их сургуулийн Спортын тэнхмийн профессор Ким Сун Мин, Ханьяанг их сургуулийн Хүнс, хоол тэжээлийн тэнхмийн профессор Өм Э Сон нар хүрэлцэн ирсэн юм.

Зочид төлөөлөгчид залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох төв байгуулах талаар ярилцах бөгөөд МГБССН болон Төв аймгийн салбарын үйл ажиллагаатай танилцана.

Солонгосын нийгэмлэгийн зүгээс манай улсад 2007 оноос эхлэн орон нутагт дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж ирсэн эртний түнш байгууллага юм.

Энэхүү хамтын ажиллагааг өнгөрсөн жилээс үргэлжлүүлж, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан “KSP knowledge exchange program”-ыг 2024 он дуустал хэрэгжүүлж, хоёр улсын эмч мэргэжилтнүүдийн хооронд харилцан туршлага солилцох, мэдлэг хуваалцахаар төлөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version