Гадаад харилцаааялал жуулчлалОнцлох

БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авахаар зорьж байна

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин, албаны хүмүүсийн хамт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтаар Ази, Европыг холбосон торгоны зам буюу “Бүс ба зам”төслийн хүрээнд хоёр Улсын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов. 

Монгол Улсын Засгийн газраас 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах арга хэмжээний хүрээнд БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж байгаа ба уг асуудалд дэмжлэг үзүүлэх, Монгол, Хятадын аялал жуулчлалын компаниудын хоорондын уялдаа холбоог дэмжиж хамтран ажиллахаа БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин илэрхийлжээ:

Түүнчлэн торгоны зам буюу “Бүс ба зам” төсөл нь хоёр Улсын аялал жуулчлалын салбарт шинэ харилцаа эхлүүлэх боломж гэдгийг хоёр тал онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version