Хууль эрх зүйFocus

ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт дөрвөн хүн ирүүллээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цахим хуудаст байршуулж, 2023 оны 6 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авав. Дээрх хугацаанд дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүллээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.

Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт

Д/дОвог, нэрТөгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилАжилласан байдал
1.Болдбаатарын ГүнбилэгМУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.МУИС-ийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн магистр, АНУ-ын Сэйнт Томасын Их сургуулийн Хуулийн сургуульд  хууль зүйн магистрын зэрэг, МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.Хууль зүйн үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Улсын Их Хурлын даргын шадар туслах, хуулийн бодлогын зөвлөх, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч, ХБНГУ-ын Макс Планкийн Институт, Япон Кюүшүгийн их сургууль, Австралийн Мельбурнын их сургуулийн Азийн эрх зүйн төвд зочин судлаач
2.Наранчулууны ОтгончимэгМУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.МУИС-ын Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистр, Их Британийн  “King’s College London”-д Хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. “Халх журам”, “Сүлд” Хууль зүйн дээд сургуульд эрх зүйн багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, бодлогын судлаач, “ГКЭ” ХХК, “Сүри менежмент” ХХК-д Хуулийн асуудал эрхэлсэн захирал, “Эрдэнэс таван толгой” ХК-д Хуулийн хэлтсийн дарга, “Пис Авеню Партнерс” ХХК-ийн захирал, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн дарга, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч, Сангийн яамны “Чадавхыг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх төсөл”, “Эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах төсөл”-ийн зөвлөх, Улсын дээд шүүхийн Тамгын газрын Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн
3.Чулууны ТунгалагОХУ-ын Эрхүүгийн Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.Улаанбаатар хотын Багануур районы Прокурорын газарт дадлагажих ажилтан, Завхан аймгийн Прокурорын газарт шүүхийн хяналт эрхэлсэн прокурорын туслах, Улсын прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих болон боловсон хүчин зохион байгуулалтын хэлтсийн хяналтын прокурор, Улсын прокурорын газрын Шүүхийн хяналтын хэлтсийн прокурор, Улсын аюулгүй байдлыг хангах газрын хуулийн зөвлөх, Мөрдөн байцаах албаны дарга, Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийн ажлын албаны захиргааны эрх зүйн зөвлөх
4.Хүрэлбаатарын Эрдэм-УндрахМУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.ХБНГУ-ын Фрайбург хотын Альберт-Людвигийн Их сургуульд Хууль зүйн ухааны магистр, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.Монгол Улсын аюулгүй байдлыг хангах газарт дэд даргын туслах, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-т хуулийн зөвлөх, МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, “Шпитц” ХХК-д хуулийн зөвлөх, ХБНГУ-ын  Фрайбург хотын Макс-Планкын нэрэмжит Гадаад орнуудын болон Олон Улсын эрүүгийн эрх зүй, криминологийн судалгааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо II” төслийн захирал, “Рендер” ХХК-д хуулийн зөвлөх, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал 
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version