Эдийн засагFocus

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

  •     “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батална
  •     Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батална
  •     Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгоно
  •     Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох аж.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцогчдыг энэ холбоосоор бүртгэх юм.

  •     Та хуралд бүртгүүлэх видео заавартай энд дарж танилцана уу!
  •     Та хуралд санал өгөх видео заавартай энд дарж танилцана уу!

Хурлыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр, ZOOM WEBINAR платформ ашиглан зохион байгуулна. Хурлын холбоосыг бүртгэлтэй утасны дугаарт мессэжээр илгээх аж.

Ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр /Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3/-наас эсхүл энд дарж хурлын материалтай танилцаж болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version