Гадаад харилцаа

Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг /2023.06.23/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд “УБТЗ” ХНН, Япон Улсын “Маружёо” компанийн хамтран хэрэгжүүлсэн төмөр замын бага радиустай тахирт зориулан бүтээсэн М-01 төслийн үр дүн, болон дээрх төслийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Зам, тээврийн дэд бүтцийн салбарт олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл тусламжуудыг үзүүлж, дэмжин ажиллаж ирсэнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар талархал илэрхийллээ.

Бүтээн байгуулалтаас дурдвал, Нарны зам, Нарны гүүр, Хөшгийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал, Их багтаамжийн нийтийн тээврийн автобус зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг ба Япон Улсын “Маружёо” компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу БаянХайрхан хоорондын замын 456-457км-т 300 метрийн бага радиустай тахирт М-01 бэхэлгээг 2018 оноос тавьж туршиж байна. 

Түүнээс гадна ЖАЙКА ОУ-ын байгууллагын техникийн туслалцааны хүрээнд “Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг 2019 оноос амжилттай хэрэгжүүлж байна. 

Цаашид Монгол Улсын төмөр замын системийн хэмжээнд бага радиустай тахирт ашиглах М-01 маягийн бэхэлгээг их хэмжээгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, хамтран ажиллах саналтай байгаагаа уулзалтын төгсгөлд дэд сайд Л.Халтар илэрхийлсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version