Гадаад харилцааЭдийн засаг

Олон улсын Худалдааны төвийн зөвлөх, хатагтай Анушка Вижешинаг хүлээн авч уулзав

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын харьяа, олон улсын Худалдааны төвийн зөвлөх, хатагтай Анушка Вижешина тэргүүтэй төлөөллийг (2023.06.22) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Засгийн газраас Үндэсний Экспортын Стратеги боловсруулах (ҮЭС) ажлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, “Уул уурхайн бус салбарын Үндэсний Экспортын Стратеги (ҮЭС) боловсруулах асуудлаарх оролцогч талуудын анхдугаар зөвлөлдөх уулзалтад урьсанд талархлаа илэрхийлсэн юм.

Уулзалтаар талууд Монгол Улсын экспортын үйл ажиллагааны ирээдүйг тодорхойлох, “Дэлхийн экспортын чуулга уулзалт”-ын үндсэн хөтөлбөрийн нэг хэлбэрээр зохион байгуулагдах тус уулзалт, зөвлөгөөнд салбар байгууллагуудын оролцоог хангаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уг арга хэмжээг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Олон улсын худалдааны төв (ОУХТ) хамтран зохион байгуулах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version