Байгаль орчинОнцлох

Эрчим хүчний салбарынхан Дундговьд 100 мянган мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаа ажлыг дэмжиж Эрчим хүчний салбарын хэмжээнд “Зуун мянган мод тарих” үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Энэ ажлын хүрээнд говь хээрийн бүсийг сонгон Эрчим хүчний яам болон Улаанбаатар хотын бусад 11 байгууллага, компаниуд 7000 модыг Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх,  ногоон зурвас байгуулах зорилгоор Дундговийн  аймгийн Дэлгэрцогт сум-2000, Сайхан-овоо сум-1000, Дэлгэрхангай сум-1000, Сайнцагаан сум-1000, Луус сум-1000, Эрдэнэдалай сум-1000  модыг тус тус усалгааны системийн хамт цогцоор нь шийдвэрлэн тарьж дуусгаад сум, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Мөн 5045 модыг орон нутагт байрлах салбарын 24 үйлдвэр, компаниуд харъяа нутаг дэвсгэрийн орон нутгийн засаг захиргааны байгууллагад газрын асуудлаа уламжлан шийдвэрлүүлж, тухайн суурин газрын хот төлөвлөлтөд тусгуулан  хуваарийн дагуу тарьж, тайланг Эрчим хүчний яаманд ирүүлсэн.

“Зуун мянган мод тарих” үйл ажиллагааг эрчим хүчний салбарын хэмжээнд цаашид жилд дундажаар 20,000 мод тарихаар тооцоолж, эхний 5 жилд бүрэн тарьж дуусгах, сүүлийн 5 жилд арчилгаа, ургалтыг хариуцаж ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version