Гадаад харилцааХАА-н салбар

Хөх хотод “Монгол-Хятадын ЭКСПО” зохион байгуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Худалдааны тэнхимийн дарга Жань Хунфү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар 2023 оны 09 дүгээр сард Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод болох Монгол-Хятадын 4 дэх удаагийн ЭКСПО-ны зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов. 

“Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн хүрээнд энэ удаагийн ЭКСПО-г зохион байгуулах бөгөөд хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, үзэсгэлэн худалдаа, хурал форум, соёлын солилцоо зэрэг арга хэмжээ болох юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version