Хууль эрх зүйНийслэлШинэ мэдээ

СБД-т дронт эргүүл болон явуулын пост ажиллана

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлөөс дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор эргүүлийн “Дрон”-той боллоо.

Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Ш.Батдорж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Энхбаяр, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ү.Анхбаяр нарын төлөөлөл оролцлоо.

Тус Дрон нь 15 км зайд нисэх чадвартай цэнэгээ 1 цаг 30 минут барих чадалтай, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ашиглах боломжтой сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.

Мөн урин дулааны улирал ирсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс явуулын 2 постыг бүрэн засварлаж, 19 дүгээр хороо Шарга морьт, 20 дугаар хороо Сэлх бэлхийн уулзварт тус бүр 1 явуулын пост 24 цагаар 2 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулж байна.

Уг постыг ажиллуулснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, дуудлага, мэдээллийг шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилготой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version