Гадаад харилцааFocus

Ерөнхий сайд энэ сарын 27-29-нд БНХАУ-д айлчилна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын товыг хоёр улсын Засгийн газрын хооронд тохирсон. Айлчлал хийх өдөр нууцлалын зэрэгтэй тул мэдээлэх боломжгүй” гэсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 27-29-нд тус улсад айлчлах бололтой. Учир нь, Дэлхийн эдийн засгийн форумын 14 дэх удаагийн “Зуны Давос” чуулган энэ сарын 27-29-нд БНХАУ-ын Тяньжин хотод болох юм.

Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцох аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version