Байгаль орчинFocus

Ганга нуурын сэргэж 2005 оны түвшинд хүрлээ

Ганга нуур, түүний орчмын газар нутаг нь биологийн төрөл зүйлийн хувьд өвөрмөц амьдрах орчин болохын дээр ховор шувууд, зарим амьтдын нүүдлийн зам коридор нутаг болж байгаагаараа Монгол орны хувьд төдийгүй бүс нутгийн хэмжээнд үнэ цэнэтэй. Тэгвэл Ганга нуур 2016-2017 онуудад 70 хувь нь ширгэж аюулд орсон.

Нуур ширгэсэн шалтгаанууд:

  • Эх цутгал булгуудын ширгэлт
  • Элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол
  • Нуур орчмын 20,000 гаруй малаас үүдэлтэй бохирдол зэрэг олон шалтгаанаас болж Ганга нуур ширгэсэн.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд молцог элсний ургамалжилт болон Ганга нуурын хагшаасын судалгаа хийжээ.

Мөн нуурын хамгаалалтын 16 км хашаа татсан байна. Нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор Ганга нуур орчмын 45 өрхийн дунд  бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж малчдад хүлээлгэж өгсөн бөгөөд нуурын салхин дээд талд 10га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас  байгуулах ажлыг эхлүүлжээ.

2017 оноос Ганга нуурыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаны үр дүнд нуурын экосистем сэргэж 2005 оны усны түвшингийн хэмжээнд хүрсэн байна.

Үүний нөлөөгөөр 2022 оны намар Ганга нууранд 7000 гаруй хун шувуу чуулсан нь орон нутгийн иргэд, шувуу судлаачдыг баярлуулсан юм.

Ганга нуур, түүний орчмын газар нутаг нь биологийн төрөл зүйлийн хувьд өвөрмөц амьдрах орчин болохын дээр ховор шувууд, зарим амьтдын нүүдлийн зам коридор нутаг болж байгаагаараа Монгол орны хувьд төдийгүй бүс нутгийн хэмжээнд үнэ цэнэтэй билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version