Эдийн засагFocus

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” болно

Олон улсын худалдааны төвөөс жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жил Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 26-29-нд болно. Тус арга хэмжээнд “” дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 
 
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв хамтран энэхүү чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Мэдээллийн технологи, арьс шир, ноос ноолуур гэсэн гурван үндсэн чиглэлд үргэлжлэх бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнуудтай хамтран хэрхэн хөгжих, дамжин өнгөрөх тээврийн харилцааг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх юм. 

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтад бодлого боловсруулагч, олон улсын банк санхүүгийн байгууллага, экспортын зорилтот зах зээлийн томоохон худалдан авагч, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 500 гаруй төлөөлөл оролцож, дижитал шилжилт, органик, тогтвортой худалдаа зэрэг худалдааны шинэ чиг хандлагын талаар хэлэлцэнэ.

Мөн Монголын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, ноос, ноолуур, арьс шир, мэдээллийн технологи зэрэг салбарын компаниудад зориулсан B2B уулзалт болон бизнесийн үйл ажиллагаанд тулгардаг асуудлаар зөвлөгөө өгөх бизнесийн клиник зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Дэлхийн залуу энтрепренерүүдийн уралдааны үр дүн, SheTrades платформын нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна Монгол Улсын хөрш хоёр орноос ирсэн томоохон бизнес эрхлэгчидтэй уулзах боломжийг олгох юм. 
 
B2B болон бизнес клиник зэрэг үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид дараах холбоосоор бүртгүүлнэ үү:
https://indico.un.org/event/1004191/registrations/

“Дэлхийн экспортыг дэмжих форум-2023”-т бүртгүүлэхтэй холбоотой асуух зүйлс гарвал 99286473,  94110375 руу холбогдоно уу. 
 Email: foreignrelations@mongolchamber.mn
 Website: http://www.mongolchamber.mn 
 Phone: +976-77277070 (ext. 6)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version