“Ид шидийн орон”ОнцлохОрон нутаг

Хөвсгөлийн хүүхдүүдийн төлөө ая дуугаа өргөлөө

Хөвсгөл аймагт босох “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн бүтээн байгуулалтад зориулсан “БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолт энэ сарын 9-ний өдөр  Улаанбаатар паласт  боллоо.

Тоглолтыг Хөвсгөл аймгийн уугуул Toonot Records-ийн продюсер Э.Дэлгэрмөрөн, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ж.Баясгалан нар санаачлан зохион байгуулсан юм.

Дөрвөн цаг үргэлжилсэн “БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолтод “Увертюра” хамтлаг, Toonot Records-ийн уран бүтээлчдээс гадна  МУГЖ С.Наран, Ө.Уянга, Б.Мөнхбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, О.Баянмөнх, Я.Гэрэлчулуун, Б.Монголхүү,  Ө.Бохьшарга, Г.Даваадалай, Э.Төрмандах О.Гансувд, Б.Уранзаяа, гитарчин О.Гантулга, Ж.Баясгалан, Э.Мөнхтуяа, Ардын дуучин Д.Бурмаа, Б.Баяндалай тэргүүтэй дуучид оролцон Хөвсгөл аймагт амьдардаг хүүхдүүдийн төлөө ая дуугаа өргөлөө.

“Ид шидийн орон-Хөвсгөл” төслийг хэрэгжүүлэгч “Шидэт урц” ТББ-ын тэргүүн Б. Түвшинжаргал “Нийт уран бүтээлчдэд, тоглолтын хөтлөгчөөр ажилласан жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр нартаа Хөвсгөл аймгийн хүүхэд багачуудынхаа  өмнөөс   талархлаа илэрхийлье. “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй, одоогоор дотор талын өнгөлгөөний ажлуудаа хийж байна.  Санхүүжилтийн улмаас барилгын цахилгаан, сантехник, өрөөнүүдийн тохижилтын ажил хийгдээгүй байгаа. Гадна талын тохижилтын ажлыг төслийн багийнхан өөрсдийн боломж, бололцоогоор  хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 3Х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдүүдэд зориулсан элсний талбай,  цөөрмийг ашиглалтад орууллаа. Бид бүхэн 9-р сарын 1-ний өдөр гэхэд  “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвөө нээхээр төлөвлөсөн” гэсэн юм.

1 / 9

“БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолтын үзэгчдийн дундаас нэг азтанг тодруулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат,  аймгийн Алдарт уяач Ц.Галсангийн адуун сүргийн хурдан даагаар мялаасан байна.

Мөн тоглолтын үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд  Л.Энх-Амгалан “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвд 40 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, компьютер, тоног төхөөрөмж, ухаалаг самбар, цахилгаан хэрэгсэл өгөхөө амлалаа. Мөн “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, Хөвсгөлийн сэтгүүлчид групп мэдээллийн дэмжигчээр ажиллалаа.  

Хөвсгөл аймагт ажиллаж амьдардаг  “Шидэт урц” ТББ-ын залуус санаачлан нутагтаа “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийг байгуулахаар барилгын ажлаа эхлээд нэг жил болж байна. Тус төв ашиглалтад орсноор хүүхэд багачууд тус төвийн номын сан, 10 гаруй төрлийн дугуйланд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой гэлээ. 

“ИД ШИДИЙН ОРОН ХӨВСГӨЛ” БҮХ ОДДЫН НЭГДСЭН ТОГЛОЛТЫН НИЙТ УРАН БҮТЭЭЛЧИДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ 

ХҮҮХДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН ТАНЫ ХАНДИВ, МАРГААШИЙН БУЯН БОЛЖ МЯНГА МЯНГААР АРВИЖИН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Хандивын данс: Шидэт урц ТББ

✅ Хаан банк: 5913406952

✅Голомт банк: 4905125114

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version