Гадаад харилцааОнцлох

“Монгол Улсын цахим шилжилтийн бодлого амжилттай хэрэгжиж байна”

ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй /2023.06.08/ уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Азийн Хөгжлийн банк нь Монголд олон салбарт цахим шилжилттэй холбоотой төсөл хэрэгжүүлж, тэр дундаа ЦХХХЯ-тай хамтран “Цахим шилжилт” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.

Мөн “ICT forum Mindgolia” арга хэмжээг дэмжиж, олон улсын өндөр түвшний зочдыг урьж оролцуулж, зохион байгуулсанд дахин талархал илэрхийлсэн юм. ЦХХХЯ-наас “Mining to Mind” 10 жилийн хугацаатай мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх бодлогын судалгаа, баримт бичиг боловсруулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус бодлогын баримт бичгийг боловсруулахад АХБ-тай хамтарч ажиллах сонирхолтой байна гэсэн юм.

Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн хамтын ажиллагаа, Эдийн засгийн судалгааны ажлын албаны захирал, ерөнхий эдийн засагч Есим Элхан-Кайлар хэлэхдээ Монгол улсын цахим шилжилтийн бодлого сүүлийн 5 жилд эрчимтэй хэрэгжиж, үсрэнгүй хөгжиж байна. Үүнд улс төрийн манлайлал чухал нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

Азийн Хөгжлийн Банкны Дижитал хөгжлийн технологи, тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн захирал Ноён Томас Абел “ICT expo 2023”, “ICT forum Mindgolia” нь цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж байлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version