Эдийн засагОнцлох

ГЕГ: Дэлхийн 136 орноос бараа бүтээгдэхүүн импортложээ

2023 оны эхний 5 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9768.6 сая ам.доллар болж  2022 оны мөн үеэс 2547.6 сая ам.доллар буюу 35.3 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2842.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. 

2023 оны эхний 5 сарын дүнгээр экспортод 6305.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 54.4 хувиар өссөн байна. 

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5492.4 сая ам.доллар буюу 87.1 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 297.2 сая ам.доллар буюу 4.7 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 127.6 сая ам. доллар буюу 2.0  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 93.8 хувийг эзэлж байна

2023 оны эхний 5 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр,  цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9  хувийг, чулуун нүүрсний 98.5 хувийг  БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 47.3 хувийг, ямааны самнасан ноолуурын 76.1 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.1 хувийг эзэлж байна.

2023 оны эхний 5 сарын дүнгээр импортоор нийт 3462.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 325.6 сая ам.доллараар буюу 10.4 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 628.1 сая ам.доллар буюу 18.1 хувь, эрдэс бүтээгдэхүүн 834.8 сая ам.доллар  буюу 24.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 728.6 сая ам.доллар буюу 87.3 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 378.6 сая ам.доллар буюу 14.2 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 659.8 сая ам.доллар буюу 19.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 287.4 сая ам.доллар буюу 8.3 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 194.9  сая ам. доллар буюу 5.6  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.6 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 136 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 39.0 хувь;  ОХУ-д 26.7 хувь;  Япон-д 7.7 хувь; БНСУ-д 4.5 хувь;  АНУ-д 3.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.1 хувийг эзэлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version