Хууль эрх зүйFocus

Арматурын шалгалтаар багцдаа 277 кг буюу 1 тн тутамдаа 78,5 кг хүртэл дутуу байгааг тогтоов

Барилга хот байгуулалтын сайдын /2023.03.10/-ны өдрийн 45 дугаар тушаалаар байгуулагдсан “Барилгын гол нэр төрлийн материал болох арматур, бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг”-ийн эхний шалгалтуудын дүн гарч, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, “Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням, Хотын стандарт, хяналтын газрын Барилгын техникийн Улсын байцаагч С.Мөнхцэлмэг нар өнөөдөр /2023.05.02/-ны өдөр арматурын чанарт хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцууллаа.

Тус ажлын хэсгийн хүрээнд Арматур худалдан борлуулж буй 16 аж ахуйн нэгж, байгууллагын импортын болон дотоодын арматурт лабораторын болон газар дээрх жин тоннын шалгалтуудыг хийв.

Импортын арматурын хувьд:

“Цамхаг гүүр” ХХК” болон “Тэргүүн тэгш төмөр” ХХК-ийн худалдан борлуулж буй D18 арматур мөр хоорондын зай, стандарт хангаагүй.

“Агь трейд” ХХК-ийн D14, D16 хэмжээтэй арматурууд мөр хоорондын зай стандарт хангаагүй байна.

Шалгалтаар импортын арматурууд холбогдох стандартад заасан тн жингийн хүлцэх алдааг хангаж байгаа ч 1 багцаас 100 хүртэл кг 1 тн тутмаас 40 орчим кг дутуу байгааг анхаарч ажиллах талаар импортлогч ААНБ-уудад мэдэгдэл хүргүүлж байна.

Монгол арматурын хувьд:

 “Эйч Ди Ти Эм ХХК-ний үйлдвэрлэсэн “Эй Би Металл” ХХК-ийн худалдан борлуулж байсан D14, D18, D20 голчтой SD390 ангийн нийт 238,7 тн арматур стандартын шаардлага хангаагүй нь “Барилгын хөгжлийн төв”-ийн сорилт шинжилгээний лаборатори, ШУТИС-ийн

металлын сорилт шинжилгээний лабораторийн дүгнэлтээр тус тус нотлогдлоо. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-13-01/040/01 дугаартай улсын байцаагчийн “Стандартын шаардлага хангаагүй арматур худалдахыг түр зогсоох тухай” акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоож, албан шаардлага хүргүүлээд байна.

Арматурууд дотоод хөндлөн огтлол, Гадаад хөндлөн огтлол, чихний өргөн, чихний өндөр, 1м урттай ган туйвангийн онолын жиндээ хүрэхгүй байх зөрчлүүд идэрлээ. Тодруулбал:

 D14 арматурын хувьд багцаас 202кг буюу 1 тн тутмаас 65,3 кг дутуу,

 D18 арматур нь багцаас 252 кг буюу 1 тн тутмаас 71кг дутуу,

 D20 арматур нь багцаас 277 кг буюу 1 тн тутмаас 78,5 кг тус тус дутуу байгаа нь шалгалтаар тогтоогдоод байна.

 “Хэшин” ХХК -ийн үйлдвэрлэсэн “Эй Би Металл” ХХК-ийн худалдан борлуулж байсан D10 голчтой SD390 ангийн 260 гаруй тн арматур нь жин тонн нь стандартад хүлцэх алдаанаас их (тонн жиндээ хүрээгүй) багцдаа 156 кг буюу 1 тн тутмаас 70,3кг дутуу мөр хоорондын зай, дотоод хөндлөн огтлол, 1 метр урттай ган туйвангийн онолын жингээс бага байгаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нормын хүлцэх алдаанаас их байгаа нь газар дээрх туршилтаар тогтоогдсон тул үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байна.

 “Дебан интернэйшнл” ХХК-ийн худалдан борлуулж буй “Чуань Мон арматур” ХХК-ийн үйлдвэрлэсэн арматур нь стандартад заасан тн жингийн хүлцэх алдааг хангаж байгаа ч стандартад заасан урсалтын хязгаар хангахгүй байгаа нь тогтоогдоод байгаа бөгөөд талбай дээр байгаа 101.5 тн арматурыг Улсын байцаагчийн “Стандартын шаардлага хангаагүй арматур худалдахыг түр зогсоох тухай” акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгуулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version