Барилга, хот байгуулалт яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн хуралдааныг /2023.1.23/ зохион байгууллаа. Хуралдаанаар 2022 онд төлөвлөн хэрэгжүүлсэн Бодлогын 1 зорилго, 3 зорилт, 32 арга хэмжээний хэрэгжилт 94.6 хувьтай хэрэгжсэн талаарх тайланг, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжлээ.
Төлөвлөгөөнд тусгагдсан дараах үйл ажиллагааны чиглэлүүдэд онцгойлон анхаарч, яам, харьяа байгууллагууд салбарын хэмжээнд өмнөх ажлуудаа үргэлжлүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгах чиглэлээр Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль хэрэгжүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл аж төрхтэй холбоотой ажлуудыг зохион байгуулах;
Төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийгэм, жендэрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй сайн туршлагыг нэвтрүүлэх, салбарын байгууллагуудад удирдамж өгөх;
Эрх зүй, бодлогын орчныг жендэрийн мэдрэмжтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан хөгжүүлэх, тухайлбал: барилга байгууламжийн норм ба дүрэм, стандартын хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж, холбогдох арга хэмжээ авахад хамтран ажиллах;
Зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчин нөхцөл, хүний нөөцийн үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэй хөгжүүлэх;
Салбарт ялгаварлан гадуурхал, хүн худалдаалахтай тэмцэх, ажлын байрны бэлгийн дарамт, хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон бусад асуудлаар бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг болно.