Нийгэм

Нийтийн аж ахуйн салбарын 91 жилийн ой тохиож байна

Монгол улсад нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ойн баярыг тохиолдуулан /2022.10.07/-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар салбартаа манлайлан, идэвхи зүтгэлтэй ажилласан албан хаагч нарыг шагналаа.

Дорноговь аймгийн “Чандмань-Илч” ОНӨХХК-ийн шугам сүлжээний инженер Борхүүгийн Амартүвшин, Лхамсүрэнгийн Алтангэрэл, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын ус түгээгч Л.Уянга, тус газрын засварчин Ш.Баттулга, Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хэсгийн инженер Ч.Отгонжаргал, “Төв чандмань ДЭХГ” ОНӨӨӨТҮГ-ын слесарь Д.Түвшинтөр, Б.Сэлэнгэ, Сантехникч Ч.Жанчивсүрэн, машинист Б.Сүхбаатар нарыг салбарын “Тэргүүний ажилтан” хүндэт цол тэмдгээр шагнав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version