Нийгэм

Даац хэтрүүлэлт ба сөрөг нөлөө

Даац хэтрүүлэн зорчих нь шууд болон шууд бусаар маш олон сөрөг үр дагаврыг бий болгож байдаг. Жишээлбэл:

  • Авто замд хагаралт, цууралт, нүхжилт, суулт, хотойлт үүсгэхээс гадна гадаргуйн тэгш байдал ихээр алдагдуулдаг
  • Авто зам, түүний байгууламжийн ашиглалтын нөхцөл эрс муудаж, замын насжилт богинсож, засвар, арчилгаа, шинэчлэлтийн зардлыг өсгөдөг
  • Тухайн зам дээр зорчих тээврийн хэрэгслийн тээвэр ашиглалтын зардал, зам хэрэглэгчийн зардлыг нэмэгдүүлдэг
  • Зам тээврийн осолд хүргэх нөхцөлийг бүрдүүлдэг гэх мэт…

Зам ашиглалтын баталгаат хугацааг Монгол улсад 15 жилээр тооцдог. !!!Тэнхлэгийн ачааллыг 2% хувиар нэмэгдүүлэхэд зам ашиглалтын хугацаа 14,2 жил, 10% -иар нэмэгдүүлэхэд 10.8 жил, 20% -иар нэмэгдүүлэхэд 6.8 жил, 50% -иар нэмэгдүүлэхэд 3 жил болж богиносох тооцоо байдаг.

Иймд эрхэм жолооч та бүх жингийн болон тэнхлэгийн ачааллыг хэтрүүлэхгүй байхад онцгой анхаарна уу. !!!Мөн ачаа илгээгч, хүлээн авагч та ачаа хэтрүүлэн ачихыг жолоочоос шаардахгүй байхыг хүсье.

АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version