WorldFocus

Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо

Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэг /2023.06.04/ хийгдэж эхэллээ.

Тайландын “ThaiVietJet” компани нь 165 хүний суудалтай “Airbus A-321” маркийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллана.

Монголын “МИАТ” компани нь Тайландын чиглэлд аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол “ThaiVietJet” компанийн нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой болж байгааг албаныхан онцолж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version