НийслэлFocus

Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлах байршлууд

Улаанбаатар хотод дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-наас эхлээд байгаа. Засвар хийх хугацаанд халуун ус хязгаарладаг.

Өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 5-15-ны өдрүүдэд дараах байршлуудад дулааны шугамын засвар хийх хуваарьтай байна.

Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, Хангай хотхон орчмын хэрэглэгчид, 100 айл, 11-р хороолол, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид 

“УБДС” ТӨХК-аас тайлбарласнаар, 10 хоногийн хугацаанд төв шугамын таслах хаалт шинэчлэн солих, худаг өргөтгөж сэргээн засварлаж урсгал засвар хийх юм байна. 

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс “Засварын ажлыг хуваарьт заасан байршлуудад 8-14 хоногт өдрийн болон шөнийн цагаар гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл засвар хийх үеэр хэрэглээний халуун усыг хаана.

Сүүлийн таван жилд шинэчлэгдсэн магистраль шугамуудыг шахаж шалгаад нэмэлт ажил хийхээргүй бол ажиллагаанд шууд залгана” гэж байсан юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version