Тамирчдын амжилтОнцлох

“Улаанбаатар марафон 2023”-т 30 орны 20 мянга гаруй хүн гүйж байна

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт үргэлжилж байна. Нийслэл хотын төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, марафонд оролцогчид гүйхийн  сацуу иргэд чөлөөтэй зорчих, явган алхаж, дугуй, ролик, скүүтер унаж, биеэ чийрэгжүүлэх боломжийг олгосон билээ.  

Энэ удаагийн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт нь өдөрлөг болон өргөжиж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, мөн хагас, бүтэн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрлийг нэмснээрээ онцлогтой.

Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 20 мянга гаруй хүн гүйж байна. Тодруулбал, өдөрлөгт спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээний байгууллагууд оролцож байна. Мөн гүйлтийн зам дагуу дөрвөн усны цэг ажиллаж байгаа бөгөөд цэг тус бүрд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлж байна.

1 / 84
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version