Хууль эрх зүйFocus

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдолыг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 254 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 131 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 123 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 28 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version