“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Монголын эх үрсийн баярын өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй Эрдэнэс Тавантолгой” хөтөлбөрийн хүрээнд Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан нээлттэй хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгууллаа.
“Үе тэнгийнхний эрүүл харилцаа – Эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлэгт Цогтцэций сумын дунд сургуулийн 10-18 насны 300 орчим хүүхэд оролцож сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол сургалтад хамрагдан тулгарсан асуудал, бэрхшээлийг найз нөхөд болон эцэг эх, багшийн оролцоотой хэрхэн шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцлаа.