НийгэмFocus

Иргэдэд сонгуулийн боловсрол олгож байна

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.1.6-д заасан “Ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах” бүрэн эрхийнхээ хүрээнд Улаанбаатар хотноо зохиогдох “Номын баяр” 33 дахь удаагийн арга хэмжээнд оролцож байна.

1 / 9

Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хууль тогтоомжийг нийтэд сурталчлан таниулах зорилгоор Мэдээлэл, судалгаа, сургалтын төв байгуулан сүүлийн 30 гаруй жилийн сонгуулиудын дүн мэдээ, цахим болон цаасан өгөгдөл, датаг эргэлтэд оруулж, сонгуулийн судалгаа, эрх зүйг хөгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах, сэтгүүлч, судлаачдын төрөлжсөн клуб байгуулж, хариуцлагатай сонгогч бэлтгэх сургагч багш нарыг бэлтгэн, сургалт, сурталчилгаа явуулж байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version