НийгэмFocus

Албан тушаалтны ёс зүйд хамаарах 19 мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр Нийслэлийн өмчийн харилцааны газар, “Эрдэнэт үйлдвэр”, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг нь хянаж ажиллав.

Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйтэй холбоотой иргэн, байгууллагаас ирүүлсэн улсын II эмнэлэг, Хүрээ амаржих газар, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, Дотоод хэргийн их сургууль, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга зэрэг байгууллага, албан тушаалтанд хамаарах нийт 19 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан авлигын эсрэг сургалтад 848 хүнийг хамруулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version