атүт

Автотээврийн салбарт чанарын дэд бүтэц бэхжиж байна

Автотээврийн үндэсний төв/ТӨҮГ/-аас салбарын хэмжээнд чанарын дэд бүтцийг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлж олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд олон улсын нэгжийн СИ системийн дагуу үндэсний болон бүс нутгийн эталоноос нэгж дамжуулалт бүхий “Хэмжил зүйн лаборатори”-ийг байгуулсан.

Автотээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллагад нийт 1800 орчим хэмжих хэрэгсэл ашиглагддаг ба эдгээр хэмжих хэрэгсэл үнэн зөв заах нь тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулахад онцгой ач холбогдолтой хүчин зүйл юм.

Тус үйлдвэрийн газраас 9 төрлийн хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийж байгаа ба 4 төрлийн хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх үндэсний стандартыг шинээр боловсруулж Хэмжил зүйн стандартчиллын техникийн хорооны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлах шийдвэр гарлаа.

Үүнд:

1. MNS …….-2023 Автотээврийн хэрэгслийн их гэрлийн цацрагийн тусгалыг хэмжих төхөөрөмж. Шалгах арга, хэрэгсэл

2. MNS …….-2023 Aлбадмал ноцоолттой хөдөлгүүрийн ажилласан хийн хорт бодисын агууламжийг хэмжих багажийг шалгах аргачлал

3. MNS …….-2023 Автотээврийн хэрэгслийн ажилласан хийн дэх тортогжилт болон гэрэл шингээлтийн итгэлцүүрийг тодорхойлох багаж, шалгах арга, хэрэгсэл

4. MNS …….-2023 Автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалт хэмжигч хэрэгсэл. Шалгах арга, хэрэгсэл

Хэмжил зүйн лаборатори нь үндэсний стандартын дагуу шалгах аргыг гүйцэтгэснээр хэмжлийн үр дүн үнэн бодитой байж, тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалах зам тээврийн ослыг бууруулах, иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үр дүнд итгэх, буруу хэмжлийн сөрөг үр дагаврыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version