НийгэмFocus

Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөл хуралдав

“Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  7 дахь удаагаа зохион байгууллаа. 

Энэ удаа Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн салбар комиссын гишүүд, магадлагч эмч нар, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Одоогийн байдлаар Чих, хамар хоолойн өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комисс, Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар, Сэтгэц судлалын мэргэжлийн салбар, Ерөнхий мэс засал судлал, Хавдар судлал, Гэмтэл согог судлал, Эх барих эмэгтэйчүүд, Мэдрэл судлалын мэргэжлийн  салбар зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа тус тус танилцуулж, хэлэлцүүлээд байна.

Цаашид Нүд, Арьс, Халдварт өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа танилцуулах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version