WorldFocus

Эммануэл Макроныг амжилтад хүргэсэн хүн бол Брижит Макрон

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ долоо хоногт манай улсад төрийн айлчлал хийх гэж байна.

Францын хамгийн залуу Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2022 оны сонгуульд дахин ялалт байгуулж, Францын түүхэнд хоёр удаа сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч болсон байна. Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак 1995-2007 онд тус албыг хоёр удаа хашсан билээ.

Эмчийн гэр бүлээс гаралтай банкир залуу улс төрд өндөр амжилт олж, хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэдгээс гадна түүний хувийн амьдрал, гэр бүл олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.

 Эммануэл Макрон 15 настай байхдаа ахлах сургуулийнхаа драмын дугуйлангийн багш, 39 настай эмэгтэйд дурласан нь одоогийн гэргий Брижит Макрон байв.

Тухайн үед Брижит гэр бүлтэй байсан бөгөөд Макроны эцэг эх дургүйцэж, хүүгээ Парис руу шилжүүлэн сургасан байна. Гэсэн ч тэд захидлаар харилцсаар байсан бөгөөд Макроныг 18 нас хүрэхэд албан ёсоор уулзаж эхэлсэн гэдэг. Тэд 2007 онд гэр бүл болсон бөгөөд хүүхэдтэй болоогүй юм.

Макроны 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд Брижит голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд улс төрийн замналыг нь дэмжиж, амжилтад хүргэсэн гэж үздэг.

Макрон 15 настай байхдаа үе тэнгийнхэнтэйгээ огт адилгүй, онцгой хүүхэд байсан тухай Брижит дурссан байдаг.

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон амттаны фирмийн өв залгамжлагч боловч багшийн мэргэжлийг сонгожээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version