Эрүүл мэнд

ГССҮТ эмч ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжив

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаанаас эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа дархлааг дэмжиж, ханиад томуу болон халдварын эрсдлээс сэргийлэх зорилгоор витаминжуулалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус төвөөс зохион байгуулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоогоор эмч, ажилтнуудын 80 орчим хувь нь витамин Д болон бусад эрдэс бодисын дутагдалтай гарсан тул эмнэлгийн ажиллагсадын эрүүл мэндийг дэмжих үүднээс шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн байна.

Энэ дагуу витамин С 1000 мг, витамин Д 1000 мг тунгаар нэг сарын хэрэглээнд зориулсан витамины багцыг төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад хүлээлгэж өглөө.

ГССҮТ-өөс цаашид эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарсан эмчилгээ, үйлчилгээ болон эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжсэн зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version