СурвалжлагаОнцлохОрон нутагФото сурвалжлага

Мандал суманд “Мэдлэг Монголын баялаг” уриатай 1000 эмэгтэйн чуулган боллоо

“Бриллиант Эмэгтэйчүүдийн клуб” ТББ-ын Сэлэнгэ салбараас санаачлан УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Ажлын албатай хамтран “Мэдлэг Монголын баялаг” 1000 эмэгтэйчүүдийн чуулганыг Сэлэнгэ аймагт хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Эхний үе шат Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо энэ сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан бол хоёр дахь шатны чуулга уулзалт өнгөрөгч бямба гаригт /2023.05.13/ Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод боллоо. Энэхүү чуулга уулзалтад тус аймгийн 17 сум, 6 тосгоны эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, мэдлэг мэдээллээр тархиа цэнэглэж, дуу хуурын аялгуунд хөглөгдөж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв.

1 / 11

Чуулганыг “Сэлэнгийн бүсгүйчүүд бүтээлчээр манлайлна” уриатай “Бриллиант клуб” ТББ байгууллагын Сэлэнгэ салбарын тэргүүн, “Баянсуудал”ХХК-ийн захирал Т.Жаргал нээж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Эрхэм хүндэт зочид та бүхэндээ дэлгэр сайхан хаврын энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Зүүнхараа хот, Мандал суманд ирэх сайхан байна. “Мэдлэг Монголын баялаг” нэрийн дор “Бриллиант эмэгтэйчүүдийн клуб” ТББ Сэлэнгэ салбарын санаачилгаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам гишүүн, гишүүний ажлын албатай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ сайхан нутгийнхаа эмэгтэйчүүдийн төлөөлөл болж 17 сум, 6 тосгодоос ажил мэргэжил, салбар бүрээс хүрэлцэн ирсэн бүх сайхан эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ээжүүд та бүхэндээ баярлалаа. Чуулганыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 500 эмэгтэй, Зүүнхараа, Мандал суманд 500 эмэгтэйг оролцуулж нийт 1000 эмэгтэй оролцсон томоохон хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулж байна.

“Бриллиант Эмэгтэйчүүдийн клуб” ТББ Улаанбаатар хотноо 2014 онд анх байгуулагдаж Монгол Улсынхаа 21 аймаг, 9 дүүрэгт салбартай үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулж ирсэн. Эмэгтэйчүүд нийгмийн бүхий л салбарт бүтээлчээр манлайлж, эерэг нөлөөлөл бий болгох зорилгоор “Зүүнхараа Бриллиант клуб” 2015 оны 02 сарын 27-ны өдөр 10 тэргүүлэгч гишүүнтэй үүсгэн байгуулагдсан. Бид хүмүүнлэгийн тусламж, хариу нэхээгүй сэтгэлийн бэлэг болсон олон сайхан ажлыг гэр бүл, найз нөхдийнхөө дэмжлэг тусламжтайгаар амжилттай хэрэгжүүлж ирсэн. Жил бүр уламжлал болгон 60 гаруй ажлыг зохион байгуулсан байна. Төв “Бриллиант клуб”-ээс зохион байгуулсан “Маргаашийг бүтээнэ” чуулга арга хэмжээнд Сэлэнгэ аймгийнхаа эмэгтэйчүүдийн төлөөллөөр баг бүрдүүлж 21 аймаг 9 дүүргийн бүсгүйчүүдтэй 3 өдрийн арга хэмжээнд хамтдаа суралцаж, Сэлэнгэ аймагтаа үйл ажиллагаа явуулах албан ёсны тамга тэмдгээ гардан авсан түүхтэй. “Бриллиант эмэгтэйчүүдийн клуб” Сэлэнгэ салбарын тэргүүнээр миний бие ажиллах болсноор өнөөдөр бид Сэлэнгэ аймгийнхаа хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны томоохон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Монгол улсад одоогоор 1,2 сая орчим хүн албан ёсоор ажиллаж амьдарч байгаа ба үүний 45,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт оролцож, жижиг дунд, бичил бизнесийн салбарт түлхүү ажиллан баялаг бүтээж байгаа. Хэдийгээр манай нийгэмд тулгамдсан асуудлаар олон байгаа боловч өрх гэрээ хариуцан, байгууллагаа нэр хүндтэй авч яваа салбарын нүүр царай болсон, улс эх орноо хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулдаг, эрдэм боловсролтой, эгэл даруу хөдөлмөрч эмэгтэйчүүд маш олон бий.

Тэдний тодруулах, амжилтыг сурталчилж, суралцах, нийгэмдээ эерэг хүч өгөх хүмүүст урам зориг нэмэх, өнөөдрийн болон ирээдүйг гэрэл гэгээтэй болгоход чухал хувь нэмэр оруулдаг бүсгүйчүүд өөрөөсөө эхлээд өрх гэртээ, найз нөхөд хамт олондоо, цаашлаад нийгэмдээ эерэг сайхныг түгээсэн, бүтээлж манлайлагч байгаарай гэж энэ танхимд цугласан эмэгтэйчүүддээ уриалж байна.

Тийм ч учраас “Бриллиант эмэгтэйчүүдийн клуб”-ээс эмэгтэйчүүдийн нийгэмд эзлээх байр суурь, үр нөлөөг бүхий л салбарт нэмэгдүүлж сурталчилан таниулах, бүтээлчээр манлайлах боломжийг хамтдаа бий болгохын төлөө та бүхэнтэйгээ цаашид нэгдэн олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулахаар бид төлөвлөж байна. Иймд та бүхэн маань Сэлэнгэ аймгийн “Бриллиант эмэгтэйчүүдийн клуб” ТББ-ыг дэмжиж, цаашид бүхий л үйл ажиллагаанд маань идэвхтэй хамтран оролцохыг хүсэж байна. Клубын үйл ажиллагаа дэмжигч гишүүдийн оролцоог хангаж, бүх эмэгтэйчүүдэд маань нээлттэй байгаа шүү. Чуулганд оролцож байгаа та нартаа чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн онцолж байлаа.

3 / 14

Тус чуулганд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн ухааны доктор Ч.Ундрам, “Гүүдсек”ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Хөрөнгө оруулалтын зөвлөх, Э.Энхтайван, Про оюуны дасгалжуулагч, “Зэс брэнд”-ийн үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэ, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Их эмч Э.Өнөржаргал, Супер оюуны дасгалжуулагч, “Сувдан хэлхээ” гар урлалын брэндийн үүсгэн байгуулагч Ц.Сувд-Эрдэнэ, “Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч, “Хосын жор” номын зохиогч Э.Дөлгөөн, Шарк танк нэтврүүлгийн ялагч, “Мөөжиг органик мөөг” ХХК-ийн захирал, Таримал мөөгний кластерыг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал нар илтгэл тавьж, хувь хүний хөгжил, эрүүл мэнд, гэр бүл, санхүүгээ удирдах, дэлхийн нийгэм эдийн засгийн чиг хандлага ямар байгаа талаарх мэдээллийг өгсөн юм.

4 / 13

Мөн чуулганы үеэр олны танил дуучид, уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс бэлэг барьж, төгсгөлд нь оролцогчдын дундаас сугалааны ялагчдыг тодруулж гэнэтийн баяр бэлэглэсэн.

5 / 26

Харин чуулганы төгсгөлд  МУСГЗ, жүжигчин Г.Ундармаагийн “Сүйт бүсгүй” уран сайхны киног үзүүлж, оролцогчдын оюуны алжаалыг тайлсан юм.

Чуулганд оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version