Засгийн газар

ЗТХЯ-ны үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгоход оролцоорой

Иргэд та бүхэн Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой аливаа санал, гомдлоо дараах сувгуудаар ирүүлэх боломжтой. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 утас, Зам, тээврийн хөгжлийн яамны https://mrtd.gov.mn/ хаягийн өргөдөл, гомдол хүлээн авах хэсэг, 51-263179 дугаарын утсаар, Зам, тээврийн хөгжлийн яамны албан ёсны хуудасны чатбот хэсгээр, Info@mrtd.gov.mn цахим хаягаар тус тус гаргах боломжтой.

Мөн таны албан бичгээр гаргасан өргөдөл, гомдол, саналыг Зам, тээврийн хөгжлийн яамны бичиг хэргийн ажилтан able системд бүртгэж, холбогдох мэргэжилтэнд шилжүүлдэг.

Та docres.mrtd.gov.mn хаягаар хандаж, өргөдөл дээрх гар утасны дугаараар хайлт хийж, өөрийн гомдлыг ямар албан тушаалтанд шилжүүлсэн, хэрхэн шийдвэрлэгдэж байгааг үйл явцыг нээлттэй өгөгдлөөр харж, хариуцсан мэргэжилтэнтэй холбогдон асуудлаа тодруулах боломжтой юм.

Түүнчлэн зам тээврийн салбарын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, гомдол, хүсэлтээ дээрх сувгуудаар дамжуулан нээлттэй ирүүлээрэй

Иргэн таны санал салбарын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгоход бодит дэмжлэг болно.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version