Гадаад харилцааFocus

ОУВС-гийн шинэ суурин төлөөлөгч танилцах айлчлал хийж байна

Сангийн сайд Б.Жавхлан ОУВС-гаас Монгол Улсад шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосяныг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Монгол Улсад хоёр долоо хоногийн хугацаатай танилцах айлчлал хийх юм. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ОУВС болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

ОУВС-гийн Монгол Улсад суух суурин төлөөлөгч Согхён Юний бүрэн эрхийн хугацаа энэ оны 7 дугаар сарын эхээр дуусгавар болж, шинэ суурин төлөөлөгч Тигран Погосян манай улсад гурван жилийн хугацаатай ажиллана. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version