НийгэмFocus

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд хамтран ажиллана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа /2023.05.08/ Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ахмадуудад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдсөн бөгөөд нэн тэргүүнд тэтгэврийн зөрүүг арилгах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллах талаар ярилцлаа.

Үндэсний статистикийн хорооны 2022 оны тоон мэдээллээр манай улсын нийт хүн амын 10.5 хувь буюу 364.593 ахмад настан байна. Үүний 160 мянга гаруй нь нийслэлд амьдардаг.

Ахмадын холбоо өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд 12 мянган идэвхтэн гишүүнтэй бөгөөд аймаг, орон нутгийн хэмжээнд ахмадын байгууллагын үйл ажиллагаа харьцангуй сайн явагддаг. Харин нийслэл хотод төдийлөн сайн биш байгаа талаар удирдах зөвлөлийн гишүүд хэлж байна.

Учир нь ахмад настны чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл бага, хангалттай төсөвгүйн улмаас нийт ахмадууд руу чиглэсэн ажлуудыг зохион байгуулахад хүндрэлтэй байдаг аж.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа яамнаас ахмадын чиглэлээр барьж буй бодлого шийдвэр, цаашид шат дараатайгаар хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулж, удирдах зөвлөлийн гишүүдээс гаргасан саналын дагуу холбогдох албаныхныг онцгойлон анхаарч, уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version