Нийгэм

Харилцаа холбооны стандартчиллын техникийн хороо хуралдана

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэд үндэсний стандартын төсөл боловсруулах, холбогдох байгууллагын санал авах, сонирхогч талуудтай зөвшилцөх, хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, олон улсын стандартын төсөлд санал өгөх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус 64 техникийн хороо ажилладаг.

Тус хороо нь төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрддэг бөгөөд салбар тус бүрд ажилладаг.

Энэ долоо хоногт Харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны хурлыг зохион байгуулж, хоёр стандартын төслийг хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version