Гадаад харилцаа

Гадаад иргэнд олгодог одонг гардуулах ёслол болов

Японы Элчин сайдын өргөөнд Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн Цэдэндамба овогтой Батбаярт 2022 оны намрын Гадаад иргэнд олгодог одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа болж /2023.04.26/ өнгөрөв.

Монгол дахь Япон судлалын хөгжил болон Япон, Монголын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гавьяа зүтгэлийг өндөрөөр үнэлж, “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулан өглөө. Одонг гардуулах ёслолын үйл ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.

Элчин сайд Х.Кобаяши “Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн Ц. Батбаяр Танд “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнуулж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Ц. Батбаяр нь түүхч эрдэмтний хувиар Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор буюу 2007 онд Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийг байгуулж тэргүүнээр нь томилогдон, Монгол дахь Япон судлаачдын хэлхээ холбоог байгуулах болон Монгол дахь Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхийн төлөө хичээн зүтгэсэн юм.

Мөн дипломатч хүний хувиар ажиллахын зэрэгцээ өөрийн түүхийн судалгаагаа үргэлжлүүлэн Япон, Монголын харилцааны талаар ном товхимолуудыг бүтээж толилуулсаар ирсэн билээ. Батбаяр Танд цаашдын ажлын амжилт, Монгол дахь Япон судлал улам хөгжихийг хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүлэн энэхүү одонг өргөмжлөлийн хамт гардуулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version