Засгийн газарГадаад харилцааОнцлох

Элчин сайд хатагтай Аксель Никэйзийг хүлээн авч уулзав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн, хатагтай Аксель Никэйз болон төслийн зохицуулагч нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд элчин сайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргээд Европын Холбооноос Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдал, ойрын хугацаанд болон ирэх 5-7 жилд баримтлах чиглэл, анхаарах асуудлыг танилцуулж, харилцан санал солилцов.

Сайд Х.Булгантуяа “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хэрэгжилт, цар тахлын дараах эдийн засгийн нөхөн сэргэлт, хүн амын бүлгүүд ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх замаар ажлын байран дахь аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэх суурь эрхийн баталгааг хангах асуудлууд нэн тэргүүнд тавигдаж буйг онцоллоо. Элчин сайд Аксель Никэйз дээрх асуудлуудад анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version