НийслэлFocus

“Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” өдөрлөг болно

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, тус өдөрлөг дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

НЗДТГ-аас зохион байгуулж буй “Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгт:

  • Нийслэлийн Аялал жуулчлалын газар;
  • Нийслэлийн Боловсролын газар;
  • Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;
  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газар;
  • Нийслэлийн Нийгмийн даатгалын газар;
  • Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар;
  • Нийслэлийн Соёл урлагийн газар;
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар;
  • Улаанбаатар театр ОНӨТҮГ;
  • Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ;
  • Монголын хүүхдийн урлан бүтээх төв;
  • Нийгмийн хамгааллын тусгай төв;
  • Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан;
  • Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор;
  • Улаанбаатар хотын музей;
  • Соёлын төв өргөө;
  • Монголын хүүхдийн ордон;
  • Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ;
  • Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо ХК;
  • Улаанбаатар спорт менежмент ХК зэрэг байгууллагууд оролцоно.

Өдөрлөгийн үеэр иргэд дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг авч, санал хүсэлтээ мөн өгөх боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version