Боловсрол
Хараагүй иргэдийн МСҮТ шинэ байртай боллоо
Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шинэ байртай боллоо. Тус төв 2015 онд байгуулагдсан ч өөрийн гэсэн хичээлийн байргүй, харааны бэрхшээлтэй иргэдэд чанартай боловсрол олгох, хөдөлмөр эрхэлж орлогын эх үүсвэртэй болоход нь туслахад анги танхимын хүрэлцээ хамгийн чухал байсан юм.
Тиймээс БШУЯ-ны 250 сая төгрөгийн санхүүжилтээр хөгжлийн төвийн хуучин барилгыг засварлан /2023.04.21/ ашиглалтад орууллаа. Тус төвд технологийн мэргэжилтэн, эмчилгээний бариа засалч, бэлэг дурсгалын урлаач, кофе бэлтгэгч зэрэг 7 чиглэлээр 80 гаруй хараагүй иргэн мэргэжлийн боловсрол эзэмшиж байна.