Гадаад харилцааFocus

Англи хэлний багш, номын санчид Британид туршлага судалж байна

Боловсролын Ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгийн англи хэлний багш нар, номын санчид болон боловсролын мэргэжилтнүүд Их Британид мэргэжлийн сургалтад хамрагдаж байна.

Тэднийг Элчин сайд Б.Энхсүх энэ сарын 19-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзжээ. Монгол Улсын аймаг, сумын сургуулиудад зориулан англи хэлний номын хандивыг хоёр дахь жилдээ явуулж байгаа “MC Children’s Books” хөдөлгөөнийг санаачлагч Б.Эрдэнэчимэг болон түүний хамт олон энэхүү хоёр долоо хоногийн сургалт, туршлага судлах аяллыг зохион байгуулж байгаа бөгөөд ЭСЯ-наас зохих дэмжлэг үзүүлж байна.

Сургалтад оролцогчид Кембриж, Роял Холовей их сургууль, Рагет, Сант Мерри дунд сургууль, номын санд зочлон туршлага судлахын зэрэгцээ Вестминстерийн ордон, Шинжлэх ухааны музей, орчин үеийн урлагийн Тейт музей үзэж сонирхжээ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version