Байгаль орчинFocus

ОХУ-ын талаас хээрийн түймэр орж иржээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Хөх-Уул” гэдэг газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн тэмдэгтээр өчигдөр 13:00 цагийн орчимд хээрийн түймэр орж иржээ.

Аймгийн гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзага, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрынхан ажиллаж түймрийг дөрөвдүгээр сарын 21-ний 04:20 цагт бүрэн унтраасан байна.

Харин Чойбалсан сумын Сүмбэр багийн Зүүн-Өлзийт гэдэг газар өчигдөр 14:50 цагийн орчимд хээрийн түймэр гарч, орой 18:45 цагт бүрэн унтраажээ.

Мөн Баянтүмэн сумын Өлзийт багийн Сүүл нуур гэдэг газар түймэрт гарч, урьдчилсан байдлаар 25,000 га талбай өртсөн байна. Түймрийг урд шөнө бүрэн унтраажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version